Ай Си Ти Сайн Консалтинг ХХК нь БНЭУ-н Интерконтинентал Консалтантс энд Технократс ХХК (ICT)-ний 100 хувийн  хөрөнгө оруулалттай, 2004 онд байгуулагдсан, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бие даасан компани юм.  Манай компани дэд бүтцийн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Манай хамт олон 70 гаруй инженер техникийн ажилтан, бусад чиглэлийн мэргэжилтнүүдээс бүрддэг. Ай Си Ти Сайн Консалтинг ХХК нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Үүнд;  

·         Авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах,

·         Хурдны болон нэгдүгээр ангиллын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах,

·         Хоёр болон түүнээс доош ангиллын авто зам, замын байгууламжийн зураг төсөл  боловсруулах,

·         Хотын зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах,

·         Гүүр туннелийн зураг төсөл боловсруулах,

·         Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах,

·         Авто зам, гүүр, туннель болон иргэний барилга байгууламжийн ажилд хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх,

·         Мөн дээрх барилга байгууламжуудын ажилд магадлал-экспертиз хийх зөвлөх үйлчилгээ зэрэг ажлууд багтана.

Ай Си Ти Сайн Консалтинг ХХК нь Монголын авто замчдын холбооны гишүүн бөгөөд Азийн хөгжлийн банкны мэдээллийн санд (АХБ) “дотоодын зөвлөх компани” гэсэн статусаар бүртгэгдсэн.

Ай Си Ти Сайн Консалтинг ХХК нь нийгмийн болон компаний хариуцлагаа хэрэгжүүлэхдээ ямагт тэргүүлэгч байхыг эрмэлздэг. Бид дотоод, гадаадын олон төсөл, хөтөлбөрийг чанарын өндөр төвшинд хэрэгжүүлэн дуусгаж захиалагчдад хүлээлгэн өгсөөр ирсэн.  

 Үүнээс гадна, Ай Си Ти Сайн Консалтинг ХХК нь интернет дээр суурилсан үйлчилгээ, Java,  нээлттэй ба чөлөөт эх, Net ба  Microsoft технологи дээр суурилсан программ хангамжийн хэрэглээ зэрэг мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чадвар, хүний болон бусад нөөц бололцоотой компани билээ.