×

Error

Error loading Menus: You have an error in your SQL syntax; check the manual that corresponds to your MySQL server version for the right syntax to use near 'AND falang_content.published=1 AND falang_content.reference_id IN(102,103,104' at line 4

Ай Си Ти Сайн Консалтинг ХХК нь БНЭУ-н Интерконтинентал Консалтантс энд Технократс ХХК (ICT)-ний 100 хувийн  хөрөнгө оруулалттай, 2004 онд байгуулагдсан, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бие даасан компани юм.  Манай компани дэд бүтцийн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Манай хамт олон үндсэн 83 ажиллагсадтай. 60 гаруй инженер техникийн ажилтан ажиллаж байгаагаас МУ-ын зөвлөх инженер 6, мэргэшсэн инженер 7 болон хяналтын инженерийн гэрчилгээтэй, чадвар туршлагатай ИТА болон бусад чиглэлийн мэргэжилтнүүдээс бүрддэг. Ай Си Ти Сайн Консалтинг ХХК нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Үүнд;  

·         Авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах,

·         Хурдны болон нэгдүгээр ангиллын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах,

·         Хоёр болон түүнээс доош ангиллын авто зам, замын байгууламжийн зураг төсөл  боловсруулах,

·         Хотын зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах,

·         Гүүр туннелийн зураг төсөл боловсруулах,

·         Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах,

·         Авто зам, гүүр, туннель болон иргэний барилга байгууламжийн ажилд хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх,

·         Мөн дээрх барилга байгууламжуудын ажилд магадлал-экспертиз хийх зөвлөх үйлчилгээ зэрэг ажлууд багтана.

Ай Си Ти Сайн Консалтинг ХХК нь Монголын авто замчдын холбооны гишүүн бөгөөд Азийн хөгжлийн банкны мэдээллийн санд (АХБ) “дотоодын зөвлөх компани” гэсэн статусаар бүртгэгдсэн.

Ай Си Ти Сайн Консалтинг ХХК нь нийгмийн болон компаний хариуцлагаа хэрэгжүүлэхдээ ямагт тэргүүлэгч байхыг эрмэлздэг. Бид дотоод, гадаадын олон төсөл, хөтөлбөрийг чанарын өндөр төвшинд хэрэгжүүлэн дуусгаж захиалагчдад хүлээлгэн өгсөөр ирсэн.  

 Үүнээс гадна, Ай Си Ти Сайн Консалтинг ХХК нь интернет дээр суурилсан үйлчилгээ, Java,  нээлттэй ба чөлөөт эх, Net ба  Microsoft технологи дээр суурилсан программ хангамжийн хэрэглээ зэрэг мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чадвар, хүний болон бусад нөөц бололцоотой компани билээ.

© 2023 ICT SAIN CONSULTING LLC. All Rights Reserved.

Please publish modules in offcanvas position.